Monday, 4 November 2013

Эрүүл мэндийн хичээлийн арга зүй


“ Эрүүл мэнд”-ийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай
Эрүүл мэндийн агуулгын 1-3-р ангид “Хүн-орчин” хичээлийн хүрээнд  судалж 4-12-р ангид бие даасан хичээлээр анги тус бүрд 34-35 цагаар судлахаар тусгагдсан.
“Хүн-Орчин” хичээлийн агуулга нь цаашид судлах байгалийн ухаан, эрүүл мэнд хичээлийн үндсэн суурь болох бөгөөд суралцагчдад хүрээлэн буй орчинтой зөв харьцах, нийгмийн харилцааны болон эрүүл аж төрөх,аюулгүй амьдрах энгийн ойлголт, чадвар төлөвшүүлэхэд чиглэнэ.
Эрүүл мэнд хичээлийн 4 дүгээр ангийн агуулгыг танилцуулахын тулд “Хүн-орчин” хичээлээр 1-3 дугаар ангид судалсан агуулга, мэдлэг,чадвар дадлыг товч танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
1-р ангийн “Хүн-Орчин” хичээлийн хөтөлбөрийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг нь дараах бүтэцтэй Үүнд:
-       Эрүүл амьдрах үндэс
-       Хүрээлэн буй байгаль
-       Нийгэм соёл
“Эрүүл амьдрах үндэс” –бүрэлдэхүүн хэсгийн агуулгын хүрээнд эрүүл мэндийн асуудлыг судлахаар оруулсан ба үүнд дараахь үндсэн мэдлэг  тусгагдсан болно.
-Хувийн эрүүл ахуй, ариун цэвэр /гар,хөлөө цэвэр байлгах, усанд  орох, усыг буцалгах/
-Амны хөндийн эрүүл мэнд /шүдээ угаах арга,шүд цоорох шалтгаан/
-Хүний биеийн зарим эрхтэн /нүд, чих, хамар, ам, шүд, ус ,гар
2-р ангид мөн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгт дараах мэдлэгүүд тусгагдсан орсон.Үүнд:
-Хувийн эрүүл ахуй, ариун цэвэр /хамраа цэвэрлэх,гар хөлөө цэвэр байлгах усанд орох гэх мэт
-Амны хөндийн эрүүл мэнд /сүүн шүд байгын шүдээр солигддог шалтгаан, шүдэнд
3-р ангид үндсэн хичээлийн агуулгын интеграцийг сайжруулан боловсруулж дараах 2 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд агуулгаа тогтоосон болно.
-       Хүн хүрээлэн буй орчин
-       Байгаль нийгмийн харилцан холбоо
Эдгээр үндсэн бүрэлдэхүүн хэсгийн доор Эрүүл мэндийн талаар дараах үндсэн агуулгыг тусгасан болно.
-Хувийн ариун цэвэр, эрүүл ахуй /арьсаа цэвэрлэх, хамгаалах , хумсаа арчлах/
-Хүний биеийн өсөлт хөгжилтөнд хоол , хөдөлгөөний гүйцэтгэх үүрэг /Хоолны үүрэш ач холбогдлын талаар энгийн ойлголттой болох
- Аюулгүй амьдрал /наранд цохиулах, бороо усанд өртөхөөс сэргийлэх , нийтийн тээврээр аюулгүй цорчих
4-р ангид Эрүүл мэндийн боловсролын стандартад тулгуурлан Эрүүл бие Эрүүл харилцаа, Эрүүл орчин айн хүрээнд судлах болно.
-       Эрүүл мэнд хичээлийн зорилго
ДЭМБ-аас хүн төрөлхтний өмнө дэвшүүлсэн эрүүл мэндийн шинэ төлөвийг чиглэл болгон эрүүл амьдрал,чанартай боловсролын төлөө хүүхэд бүр хариуцлагаа ухамсарлахад,туслахад энэ хичээлийн зорилго оршино.
-       Эрүүл мэндийн хичээлийг заахдаа ямар үзэл баримтлалыг голлох вэ?
    Өвдсөн хойноо эмнэлэгт ханддаг биш өвчилхөөсөө өмнө эрүүл мэндээ дээдэлдэг,сайжруулдаг дадал хэвшлийг бий болгох явдал нь ухамсарт хүн бүрийн зорилго хэдийнээ болжээ.
     Үнэхээр ч ирээдүйгээ харсан энэ алхам хүн бүрийн сэтгэл санаанд хүрч,эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрүүлэх,эрүүл хүүхэд илүү сайн сурч амьдрах нөхцөл бий болоход ихээхэн анхаарч байна.
     Энэ нь эрүүл мэнддээ хүн өөрөө анхаардаг тогтолцоог шинээр бүрдүүлсэн ухаалаг алхам байсан.Өмнө нь хэн нэгэн өвчин туссан хойноо эрүүл мэндээ эмнэлэг,эмчид даатгадаг тогтолцоо байсныг бид мэднэ.
      Иргэн бүр өөрийн эрүүл амьдрах хариуцлагаа ухамсарлан эрүүл харилцаа.эрүүл орчныг бүтээж чадсанаар нийгмийн эрүүл байдал хангах нөхцлийг бүрдүүлнэ.
      Энэ  хичээлийг заах аргыг боловсруулахад /Цэцгэн загвар/чухал ач холбогдолтой.Ялангуяа бэлгийн хүмүүжлийн талаар суралцагчдад мэдээлэл өгч ажиллуулахад эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгүүдийг бүхэлд нь багтаасан энэ загвар нь нэлээд тохиромжтой хялбар байх философи дээр суурилагдсан юм.Бид хүний эрүүл мэндийг өөр хоорондоо холбоотой 6 дэлбээтэй цэцгээр төсөөлөн дэлбээ тус бүр нь бусдадаа нөлөөлнө.харилцан хамааралтай байгаа нь аливаа хүн амьдралынхаа аль нэг хэсэгт ямар нэгэн зүйл хийвэл тэр нь бусад хэсэгт нөлөөлдөгийг харуулж байна.
Эрүүл мэндийн 6 төлөв
Сэтгэл хөдлөл
Нийгэм
Сэтгэц
Бие бялдар
Хувийн эрүүл мэнд
Эрүүл мэнд
Оюун санаа








“Эрүүл мэнд” хичээлийн  зарчим
1.    Заахаас илүү идэвхтэй хамтарч ажил /сэдэлжүүлэх/
Энэ хичээл нь зөвхөн мэдлэг эзэмшүүлэхэд чиглэхгүй.Эрүүл амьдрах хандлага төрүүлэх.
Эрүүл амьдрах дадал хэвшилтэй болгоход чиглэсэн учраас хичээлийг заах биү хамтарч ажиллах идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулах хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилна.
Ямар нэгэн командаар даалгавар өгснөөр хянаж шалгаснаас сайтар сэдэлжүүлэх нь зөв.
Багш таны сэдэлжүүлэлт сурагчдын чинь дотоод сэдлийг төрүүлж тэд заавар зөвөлгөөгөөр биш сонирхлоороо эрүүл амьдрах ухааныг сонгож байвал сэдэлжүүлэхийн үр дүн юм.
2.    Алхам бүрт хэмжилт хий /туршлага, мэдлэгийг тандах/
Хичээл эхэлхээс өмнө суралцагчийн энэ хичээлийн талаарх туршлага мэдлэгийг танадаж хичээлийн дараа сурагчдад гарсан өөрчлөлтийг хэмжих хэрэгтэй.
Сургалтын үр дүнг хэмжих нэг үзүүлэлт нь тэдний эзэмшсэн ухагдахуун ойлголт учир та төлөвийн шилжилтийг тооцож болно.
Түлхүүр үгсийг өөрийн үзэл бодлоор тайлбарлаж байгаа нь тэдгий хандлагыг мэдрэх эхний төлөв болно.Дараа нь өөрийн хүрсэн төвшингөөс хамаарч суралцагчийн ойлголтын төвшин өөрчлөгдөж байгаа нь шилжсэн төлөв болно.
Үүнийг амьдрал  ахуйд нь хэвшүүлж чадвал суралцагчийн эзэмшсэн боловсролд чанарын хувиргалт болно.
3.    Мэдээлэлтэй ажиллахад сурга
Сурагчдыг үндсэн мэдээлэлтэй ажиллуулахдаа мэдээлэл боловсруулах аргад сургах нь илүү идэвхтэй үйл ажиллагаа болно.
Гагцхүү таны зааж буй хичээлээс биш,бусдаас өөрийн үйл ажиллагаанаас суралцах,сургамж авах нөхцөл хамтын идэвхтэй үйл ажиллагааны явцад бүрэлдэнэ.Тиймээс сурах бичиг дээр байгаа мэдээллийг уншуулах,бичихийг хязгаарлахгүй.
4.    Бусадтай харилцахад сурга.
Суралцагч сургалтын идэвхтэй үйл ажиллагаанд оролцох явцдаа бие биенээ сонсох үүрэгтэйг ойлгоно.Мөн өөрийгөө сонсохыг шаардах эрхтэйг мэдэж үг яриагаа бусдад ойлгомжтойгоор илэрхийлж сурна.
Эрүүл мэндийн хичээлийн үнэтэй тал нь хувь хүний өөрөөр хэлбэл хүүхэд бүрийн дотоод соёлыг дээшлүүлэхэд чиглэдэг.Иймээс багаар ажиллаж,бие биенээ сонсож,бусдаас мэдэхгүй эсвэл эргэлзсэн зүйлээ асууж сурах нь чухал.Ухаантай асуултаар ухаалаг хариулт авч болохыг ойлгуулах нь эрүүл харилцааг бий болгох үндэс болно.
5.    Хамгийн жижиг дүрмээс эхэл
Эрүүл мэнд хичээлээр сурч мэдсэн зүйлээ амьдралд хэвшүүлэх,хүн бүрийн хэрэгцээ болгохын тулд заавал биелүүлж байх энгийн дүрмээс эхлээрэй.
Багшийн ажил дүрэм боловсруулж,баталсанаар хязгаарлагдахгүй.Сурагчид уг дүрмээ мөрдлөг болгох явцад нь тохиолдож буй саад бэрхшээл,түүнийг даван туулсан арга замыг нь тодруулж, үйл явцаа өдрийн тэмдэглэл байдлаар хөтөлж бичих даалгавар өгч түүнийг нь үзэж зөвлөгөө өгөөрэй. Бас туршлагаа хуваалцах боломж олгоорой.Энэ нь таны хичээл сурагчдад хүрч амьдралд хэрэгжих боломжийг нээж өгнө.
6.    Эцэг эх,бусад хүмүүстэй хамтарч ажил
Эрүүл мэнд хичээлийн агуулга амьдралаас эхтэй.Иймээс уг хичээлээр юуг судлаж юу хийж байгааг эцэг эхэд,анги удирдсан багшид байнга мэдээлж бай.
Багш та эцэг эхтэй ажиллах ажлын төлөвлөгөөндөө тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тусгах нь чухал.Мөн эмч мэргэжлийн эцэг эхээс зөвлөгөө дэмжлэг авах хэрэгтэй.
Ингэснээр бусад хүмүүсийг уг хичээлд татан оролцуулах боломж нэмэгдэх төдийгүй орчин, харилцаа эрүүл болох нөхцөл бүрдэнэ. Сурагчдад өгч буй даалгаварт эцэг эхтэйгээ хамтарч ярилцах, хийх даалгавар өгсөн нь үүнтэй холбоотой.
Эрүүл мэнд хичээл заах багш юуг анхаарах вэ?
1.Тухайн хүний амьдралын үнэт зүйл болон итгэл үнэмшил нь түүний сонголт зан үйлд хэрхэн нөлөөлдгийг ойлгох, сурагчдын онцлогийг сургалтаар харгалзах.
2.Суралцагчдыг мэдээлэлтэй ажиллаж, зөв шийдвэр гаргахад сургах
3.Уншиж, сонсож мэдсэндээ сэтгэл ханах биш,  мэдлэг чадвараа амьдралыг  үйл ажиллагаа болгож үр ашгийг нь тооцож сургах.
4.Өөрийн болон бусдын амьдралын үнэт зүйл, бэлгийн чиг баримжааг олгох, хүндэтгэх нь чухлыг ойлгуулах.
5.  Итгэл, нууцлалын ялгааг таниулах, бусдын нууцыг хадгалах чадвар төлөвшүүлэх.
6. Эцэг эх, бусад хүмүүстэй тулгамдсан асуудлаар ярилцах арга туршлагатай болох.
7.Хүн бүр өөрийн зан үйлдэл болон түүнээс гарах үр дагаврыг өөрөө хариуцах ёстойг ухамсарлахад нь дэмжлэг үзүүлэх.
8.Багш өөрөө эрүүл зан үйлээр үлгэрлэх нь хамгийн үнэ цэнэтэй гэдгийг байга санах.
  Дээрх үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл харилцаа, эрүүл орчинг  бий болгоход дэмжлэг үзүүлэх нь тухайн хичээлийн ач холбогдлыг илтгэнэ.
Багш та бүхэнд зарим сэдвийг заах арга зүйг дараах хэсэгт санал болгож байна.
Хичээлийн сэдэв:   Эрүүл байхын ач тус
Зорилго: 
1.Хүүхдэд эрүүл мэнд гэдэг ойлголтыг төлөвшүүлнэ.
2.Эрүүл байх хүсэл эрмэлзэлтэй болгоно.
Хичээлийн агуулга:
v  Эрүүл мэнд гэдэг нь бие эрхтэн эрүүл,оюун санаа нь эрүүл,ажиллаж амьдрах орчин нь эрүүл байхыг  хэлнэ.
v  Бие эрхтний эрүүл байдал нь хүний бие эрхтэн өвчин эмгэгүй байхаар тодорхойлно.
v  Оюун санааны эрүүл байдал нь мэдээллийг хүлээн авах, эерэг сөрөг  мэдээлэлд сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, жолоодох зэргээр илэрхийлэгдэнэ.
v  Орчны эрүүл байдал нь биеийн болон сэтгэл санааны эрүүл байдалд сөрөг нөлөө үзүүлдэггүй байх явдал юм.

Хэрэглэгдэхүүн:
v  А4 цаас 3ш  /Эрүүл бие,эрүүл харилцаа,эрүүл орчин гэж бичсэн/
v  Пломастер,скоч
v  Эрүүл мэнд гэсэн тодорхойлолт бичсэн тараах материал
Хичээлийн  явц:
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Хичээл эхлэхдээ хүүхдэд эрүүл мэндийн талаар өөрийн мэдлэгээ илэрхийлэх боломж олгох./Багт хуваах/
ü  Хүүхдүүд <<Өвчингүй бол жаргал>>гэсэн үгийн утгыг тайлбарлах.
ü  Хүүхдүүдийн тайлбарыг ангийханд нь сонсгох
Хэд хэдэн хувилбараас <Өвчин>гэж юу болохыг тодруулах.
ü  Өвчингүй байхыг юу гэдэг вэ?гэсэн асуултаар хичээлийн сэдвийг гаргах
ü  <Эрүүл байхын ач тус>гэсэн гарчгийг самбарт бичнэ.
ü  Биднийг эрүүл байхад юу саад болдог вэ?гэсэн асуултад сурагчдын гарыг нь өргүүлж хариулт авах.Хариултуудыг нь бүлэглэж,самбарт цувуулж бичээд дараа нь өөрөөс нь хамаарч байгаа зүйлс,бусдаас хамаарч байгаа зүйлсийг тодруулах.Өөрөө зарим нэмэлтийг хийх .
ü  Эелдгээр харилцаж байгаа2 хүүхдийн зураг,хэрэлдэж байгаа 2 хүүхдийн зургийг тус тусад нь байрлуулж тайлбарлуулах.
ü  Багш эдгээр яриаг эрүүл харилцаа гэдэг ойлголт руу чиглүүлнэ.
ü  Эрүүл харилцаа орчиг ямар нөлөө үзүүлэх вэ?гэсэн асуултаар эрүүл орчин гэдэг ойлголтыг гаргахад чиглүүлнэ.
ü  Орчин эрүүлт байхад хувь хүний нөлөө ямар байх талаар дүгнэж ярилцана.
ü  Эрүүл бие,эрүүл харилцаа,эрүүл орчин гэсэн 3цаасаа ангийн3 хананд өлгөөд сурагчдаас эрүүл байхад хамгийн чухал нь гэж сонгож буй буландаа очиж өөрийнхөө бодлыг бусадтайгаа хуваалцах даалгавар өгөх.
ü  Асуулт тавих.
Биеэ эрүүл байлгахад би юу хийж чадах вэ?
Харилцаагаа эрүүл байлгахын тулд яах вэ?
Орчноо нрүүл байлгахын тулд яах вэ?



Үгийн утгыг хэлэлцэж хоорондоо ярилцаж тайлбараа бэлтгэнэ.

Бусдадаа тайлбарлана.




Асуултад хариулна.

Эрүүл байхын утгыг тайлбарлана.


Гараа өргөж хариулна.

Гараа угаахгүй байх
Хоолоо идэхгүй байх
Их тоглох
Хажууд нь хүүхэд өвчтэй байх

Багштайгаа хамтарч тодорхойлолт гаргана.
Сайн харилцаанаас үүсэх баяр хөөр итгэл ойлголцлыг тухай хоорондоо ярилцах.


Тааламжгүй харилцаанаас уур уцаар,гомдол үүсдэгийг ярилцах.

Сурагчид багшийн тусламжтайгаар эрүүл харилцаа гэж юу болохыг энгийнээр томъёолох.
 
Сайн харилцаанаас эрүүл орчин бий болно.Үүнд
  /Ариун цэвэр,зөв дадал зуршил чухал нөлөөтэйг хамтарч гаргах./

Булангаа сонгосон хүүхдүүд эхлээд хоорондоо ярилцана.Дараа нь яагаад энэ буланг сонгосноо бусдадаа ярьж өгнө.


Энгийн дүрэм гаргаж бичээд хананд өргөнө.Жишээ нь:
 -Ангид хог хаяхгүй байя
 - Бие биенээ уурлуулахгүй байя г.м


Багшид өгөх зөвөлгөө:
v  Таны хичээл хүүхдийн идэвхтэй үйл ажиллагаагаараа хэрэгжинэ.
v  Ангийнхаа сурагчдын ажиллах хурд,хүүхдийн тоо,тэдний ярих чадвар зэрэгт тохируулан хичээлийн үргэлжлэх цагийг тогтоох
v  Сурагчийн боловсруулсан энгийн дүрмийг сурагчдад дадал хэвшил болгоход анхаарч ажиллах
v  Багшийн заасан хичээл 40 минутаар хязгаарлагддаггүйг санаж эрүүл аж төрөх дадал хэвшилтэй болоход олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчлах

No comments:

Post a Comment