Monday, 4 November 2013

Хичээлийн хэрэглэгдэхүүний зөв ашиглах арга зүй


Дүрслэх урлагийн хэрэглэгдэхүүнийг ашиглаж байсан бидний туршлага сургамж юу вэ?
Онол, арга зүйн шинэчлэл нь юу байна вэ?

Сэдэв:  Зургийн дэвтэртэй ажиллах арга барил
              Харандааг зөв хэрэглэх, ажиллах арга барил
              Баллуурыг зөв хэрэглэх, ажиллах арга барил

Зургийн дэвтэр гэж юу вэ? Бидний хэргэлдэг дэвтрээс ялгаа нь юу вэ?
Зураг зурахад зориулагдсан шугамгүй дэвтрийг хэлнэ.  

Зургийн дэвтэр зөв байрлуулах

Зургийн дэвтэр сурагчийн ширээний ирмэгээс 35 - 45 хэмийн өнцөг үүсгэхээр ташуу чиглэлд байрлуулах нь зохимжтой байдаг.

 Харандаа зөв барьж зурааслах

Зорилго: Харандааг бичгийн барилтаар барьж, жижиг дэвтэр дээр зурахад тохиромжтой тул сурагчид энэ аргыг эзэмшинэ.
Мэдээлэл Хүмүүс тугалган ба бал чулуун харандааг өргөн хэрэглэдэг байв. Бал чулуун харандааг XVI зууны дунд үед Англи улсад нээсэн гэдэг. Харандааг хатуу (Н), зөөлөн (В) балтай гэж ангилдаг. Нэгдүгээр ангийн сурагчдад 2В, ЗВ харандаа тохиромжтой. Хатуу балтай харандаа нь бүдгэвтэр гарах бөгөөд чангахан дарах шаардлага гардаг учир бага насны хүүхдийн гар амархан цуцдаг талтай. Будгийн харандаагаар өнгө найруулах боломжгүй учир хэрэглэх шаардлагагүй.
Суралцахуйн үйл ажиллагаа:
                                               1 дүгээр зураг. Харандааны зөв барилт


Муруй зураас гаргах                                                                                                                                                                        Бичгийн барилтаар барих ньчиглүүлэх зураас  зурахад                                                                        жижиг дэвтэр дээр янз бүрийн
тохиромжтой.                                                                                  
 зүйл зурахад тохирно.
Зөвлөмж:
Зураг зурахад сэтгэлгээ, нүд, гарын үүрэг их байдаг.

Зураг зурахдаа “Би чадна”, “Сайхан зурна” гэж сэтгэлээ хөгжөөх хэрэгтэй.

Өөртөө итгэлтэй байхад зурах үйл бүтэмжтэй болно.

Өөртөө итгээгүй хүүхэд 35 минутын турш татсан зураас болгоноо баллуурдсаар байгаад хичээлийн цагаа дуусгах явдал гарч л байдаг.

Бичгийн барилтаар харандаагаа баривал хуруунуудын жижиг хөдөлгөөнд сайн нөлөөтэй.

Зураг зурахад бугуй, тохой, мөрний хөдөлгөөн багагүй үүрэгтэй.

 6-7 настай сурагчдаар 7-8 минут зурж будуулаад, 30 - 35 секунд хөгжмийн аялгуунд хөдөлгөөнт дасгал хийлгэж байх шаалдлагатай.

35 минут хичээл ороход 4-5 удаа дасгал хийлгэнэ. Хэт удаан бичиж, зурснаас 6 настай хүүхдийн хуруу муруй болчихдогийг анхаарах хэрэгтэй.

Сурагчдад үлдэх гол үр дүн:

Харандааг зөв барьж сурснаар сурагчдын гарын жижиг булчингууд зөв хөгждөг. Зурах чадвар сайжрах нөхцөл бүрдэнэ.

Үнэлгээ: Харандаагаа зөв барьж, сайхан зураасалж байгаа сурагчдад талархал илэрхийлэн, урамшуулж байх.

Цаасны баллуур ашиглах: Баллуур зөв барьж, харандааны балыг нэг тийш арчих байдлаар баллуурдаж сурах нь зураг сайхан болох нэг нөхцөл болдог.

 Баллуур нь хэт хатуу биш, бас хэтэрхий зөөлөн биш байх шаардлагатай.

Баллуурыг өнцөг, ирмэг гарган засвал зураас арилгахад тохиромжтой болно.

         Сэдэв: Шохойн харандааг зөв барих, будаж сурах арга зүй

Зорилго: Шохойн харандааг ашиглаж сурах

Мэдээлэл: Шохойн харандаа бол хуурай будгийн үйрмэгийг бал, эсвэл давирхайтай хольж нягтаршуулсан шахмал юм. Шохойн харандаагаар цаасан дээр шууд зурдаг учир хатаах шаардлагагүй.
Шохойн харандааг \пастель\ дотор нь өнгийн тосон харандаа, лааны тосон харандаа, шохойн харандаа гэж гурван төрөлд хуваадаг.
Нэн эртний агуйн зургийн хуурай будаг нь зос урлагийн анхны хэрэглэгдэхүүнд тооцогддог. Шохойн харандааг сэргэн мандалтын үеэр хэрэглэх болжээ.

Суралцахуйн үйл ажиллагаа: Өнгийн тосон шохойн харандаа ба лааны тосон шохойн харандаагаар зурагзураад дээрээс нь казенэн (шохой бэхжүүлэгч) бэхжүүлэгч шүршиж шохой нь холилдохоос хамгаалж бэхжүүлдэг. Бэхжүүлэгчийн дээрээс өнгө давхарлан будаж болно. Хэрэв казенэн бэхжүүлэгч байхгүй бол цаасны цавуугаар нэг чигт жигд түрхэн бэхжүүлж болдог. Цавуу хурдан хугацаанд хатаж зургийн өнгө илүү сайхан тодорно.
                                                         2 дугаар зураг.
Сурагчдад будах дүрсийг сонгуулж будуулна. Дүрсийг будахдаа ямар чиглэлээр
будаж байгаа байдал, харандааны барилт, даралт зэргийг багш анзаарч сурагч бүрт
хүрч ажиллана. Сурагчдыг бичүүлж сургадагтай адил гарыг нь барьж будах, даралтыг
мэдрүүлнэ.
Дүрс будаж сурах дадлагын ажил хийсний дараа сурагчдаар амьтан, эд зүйлс зэрэг сонирхсон зүйлийг нь будуулна. Дүрс зургаа будсны дараа цаасны цавуугаар бэхжүүлнэ. Сурагчдын бүтээлийг өлгөж ярилцана. Өнгийн шохойн харандаануудыг дундаа тавьж ямар харандаа болохыг ярилцаж ялгааг таньж мэднэ.
Зөвлөмж: Дадлагын ажлыг хийлгэхдээ багш дүрсийг сурагч бүрийн тоогоор хувилж
бэлтгэж өгөх ба номон дээр будуулахгүй байхыг анхаарна.
Шохойн харандаагаар будах явцад үзүүрт нь шохой их бөөгнөрдөг тул түүнийг 2-р дугаар зураг.  байнга хуурай алчуураар цэвэрлүүлж байх.
Ингэснээр сурагчдын бүтээл бохирдохгүй цэвэр үзэмжтэй, хадгалахад тохиромжтой болно.Сурагчид ихэвчлэн өнгийн тосон харандаа ба лааны тосон харандааг хэрэглэдэг. Лааны тосон харандаа нь зургийн дэвтэр дээр тод гардаггүй.

Харин хатуу цаасан дээр буюу чулуун дээр илүү сайн гарна. Хуурай шохойн харандаагаар голдуу өнгийн зузаан цаасан дээр ба гудамж талбайн цемент дээр зурахад илүү тохиромжтой. Харандаагаар будуулах дадлагын ажлыг хийлгэхдээ танхимын сургалтын цагт баригдахгүй сургуулийн орчинд ангийн ажлын цагаар хуурай шохойн харандаагаар зураг зуруулах зэргээр дадлагын ажлуудыг зохион байгуулж болно.
Сурагчдад үлдэх гол үр дүн: Шохойн харандааг зөв барьж дүрсийг чиглэлийн дагуу зураасыг давуулахгүй, дутаахгүй жигд будаж сурснаар цэвэрч нямбай үйл ажиллагаанд суралцана. Сурагчид шохойн харандааны төрлийг мэдсэнээр хэзээ хаана ямар харандааг ашиглаж болох талаар мэддэг болно.
Үнэлгээ:
Шохойн харандааг зөв барьж байгаа эсэх
Шохойн харандаагаар будахдаа дүрсийн зураасыг давуулахгүй, дутаахгүйгээр будсан эсэх
Шохойн харандааг ялган таньж хэрэглэж байгаа эсэх.

   Сэдэв: Бийрээ зөв барьж усан будгаар жигд будах арга зүй

Зорилго: Бийр зөв барьж жигд будах аргад суралцах.

 Агуулга: Бийр нь иш, үс, бэхэлгээ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Акварель- хэмээх үг усан гэсэн утгатай байдаг. Хамгийн сайн усан будгийг Голланд, Франц, Англи, Орос зэрэг улсуудад үйлдвэрлэдэг. Усан будаг гуашийг өнгө ханасан байдлаар үйлдвэрлэдэг. Усан будаг, гуашийг усаар тараадаг.
1. Нийлүүрт (палитра) будгаа найруулна.
2. Будгийг бийрний үсээр жигд тараан буддаг.
Бийрний үсийг чанга дарахгүй, өмнөх будгаас залгуулан татаж будна. 1-р дүгээр зураг



   Суралцахуйн үйл ажиллагаа:
Бийрээ зөв барьж сурах. Аливаа зүйлийг анхнаас нь сурвал бусад зүйлийг цааш нь амархан сурдаг. Бийрний хамгийн түгээмэл барилт бол эрхий ба дунд хуруун дээрээ тогтоон долоовор хуруугаар дарж урдаасаа 4-5 хуруу зайтай барих барилт юм.Үүнийг бичгийн барилт гэж нэрлэдэг.
Усан будгийг будгийн нийлүүр (палитра) дотор багаар хийж, устай бийрээр өтгөн шингэнийг тохируулна. Усан будгаар будахын өмнө будгууд дээрээ бийрээр ус дусааж будгаа дэвтээсэн байх. Гуашийг бол будгийн нийлүүрийн хонхруудад дусаагаад бийрээр ус дусааж дэвтээнэ. Дэвтэрт өөрийн дуртай улирлын тэнгэр газрыг зааглан зурсан байна.
Сурагчид зургаа будахдаа бийрний будгийг нийлүүр дээр түрхэж үзээд цаасан дээр будгаа тараах нь тохиромжтой.

Бийрийг аль болох нэг чиглэлд татаж будахыг хичээх хэрэгтэй. Бийрийг тал тал тийш нь сараачсан маягаар будвал будаг амархан хиртэж зураг муухай болдог.
Зураг зурсны дараа бийрийг хэрхэн хадгалах нь хэр зэрэг удаан хэрэглэхтэй шууд холбоотой. Бийрний үсийг нугалж, сөргөж, арзайлгах ялангуяа зураг зурсны дараа үстэй хэсгээр нь устай саванд удаан хугацаагаар орхих нь бийрний үсэнд болон ишинд сөргөөр нөлөөлдөг.
Зөвлөмж: Сурагчид будгийг хэтэрхий их устай, эсвэл хуурай шахам бийрээр зурах гэж оролддог. Будгийн усыг тохируулан найруулан будах аргыг багш онцлон анхаарах нь чухал. Сурагчид будагтай бийрээ дахин дахин савтай усанд хийж будгаа үрдгийг багш анхаарах. Зураг зурж дуусаад бийрний үсийг бүрэн цэвэрлэж будгийн нийлүүрт бийрний үсний усыг шавхарч үсийг тэгшлээд хадгална. Үүний дараа хажуугаар тавих юмуу эсвэл үсийг дээш нь харуулан ишээр нь саванд хийж тавина.
Сурагчдад үлдэх гол үр дүн: Бийрээ зөв барьж усан будаг, гуашиар жигд будаж сурна. Зурах хэрэглэгдэхүүнийг зөв зохистой цэвэр ашиглаж, зураг зурсан орчноо цэвэрлэж хэвшинэ. Зурах, дүрслэх хүсэл сонирхлыг дэмжинэ.
Үнэлгээ:
Бийрээ зөв барьж байгаа эсэх
Будгийг зөв найруулж жигд будаж байгаа эсэх.
Хичээлийн хэрэглэгдэхүүн, орчноо цэвэрлэж зөв ашиглаж байгаа эсэх.

No comments:

Post a Comment